Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ААС “ЭРХЭМСЭГ БҮСГҮЙ ТАНД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-04

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш эрхийг хангах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг, гоо зүйн мэдрэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрхэмсэг бүсгүй танд” арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Соёлын төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран 1-24 дүгээр хороодын эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Д.Уянга, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Ч.Болормаа, Б.Болортунгалаг, Ч.Ариунчимэг нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд:
“Сэтгэлзүйн дархлаа” сэдэвт сургалтыг Сэтгэл Судлалын үндэсний төвийн захирал, Сэтгэл зүйч Б.Ууганцэцэг;
“Хүүхдийн хөгжил, онцлог” сэдэвт сургалтыг “Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” Төрийн бус байгууллагын тэргүүн Гэр бүл судлаач Ж.Баясгалан;
“Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа”-ны талаарх танилцуулгыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн П.Ганцэцэг, дохионы хэлний хэлмэрч С.Бямбадэлгэр нар оролцон зохион байгуулсан ба “Соёлын төв”-ийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн 150 мянга орчим иргэдийн 70 мянга нь эмэгтэйчүүд байна. Манай дүүрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, тэдний нийгэмд үзүүлэх нөлөөлөл их байсаар ирсэн. Тэд салбар салбартаа манлайлж, эрэгтэйчүүд бидэнтэй мөр зэрэгцэн нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэхийн сацуу ар гэрийн ажил, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх амаргүй хөдөлмөрийг хавсран гүйцэтгэдэг билээ. Тиймдээ ч бид эмэгтэйчүүд, ээж нараа дэмжих, тэдэнд урам зориг өгөх, хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг олгох зорилгоор уламжлал болгон энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Чингэлтэй дүүргээс энэ жилийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй дүүрэг болох тал дээр анхаарч ажиллаж байгаа ба энэ арга хэмжээнд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд тэр дундаа сонсголын бэрхшээлтэй ээжүүд дохионы хэлмэрчээр дамжуулан үйл ажиллагаанд оролцож байгаагаараа онцлог болж байна.” гэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%