Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЦЭНХЭР ТУУЗ" АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2024-03-01

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ний өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
"Ус ба Энх тайван" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх уг өдрийг угтсан "Цэнхэр тууз" аяныг Хар нуур- Ховд голын сав газраас зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, ХБОЭГХУСДЗ, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нар болон ЕБС-ын багш нар, сайн дурын клубын сурагчид, СӨБ-ын багш нар, иргэдийн төлөөлөлөөс бүрдсэн 80 гаруй хүн оролцлоо.
Гол мөрөн, булаг, шандаа Монгол түмний бэлгэдэл цэнхэр хадагаар төлөөлүүлж, ирээдүй хойч үеийнхэнд ч өнө мөнхөд урсахыг бэлгэдэн, хүүхэд багачууд, ард иргэдэд усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усаа хайрлан хамгаалах ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ аяныг "Цэнхэр тууз" хэмээн нэрлэн ийнхүү эхлүүлж байна.
Хэлэлцүүлгээр:
1.2024 онд "Буянт голоо хайрлан хамгаалах аяныг" зохион байгуулах
2.Усны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах
3.Буянт голын сав дагуу хамгаалалтын бүс татах
4.Ногоон байгаль эко клубын сурагчдыг туршлага судлуулах
5.Ховд аймгийг Хог хаягдлаа ангилан ялгадаг, дахин боловсруулдаг аймаг болгох зэрэг олон чухал ажлуудыг ярилцан хэлэлцэж төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%