Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2024-03-14

УИХ-аас өнгөрсөн онд Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор тойргийг томсгож буюу бүсчлэх байдлаар явагдана.
УИХ-ын сонгуулийн бэлтгэл байдлыг хангах болон сонгуулийн мэдээллийн цахим системийг танилцуулах уулзалт семинар өнөөдөр Ховд аймагт боллоо.
Уулзалтад сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагч 100 гаруй хүн оролцон, санал хэлж, мэдээлэл сонслоо.
2024 оны сонгууль нийт 13 тойрогт хуваагдаж, 78 мандаттай байх юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%