Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭКО ДҮҮРЭГ-ЭРҮҮЛ ИРГЭН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-03-20

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлыг ангилан хаях талаарх мэдлэг, мэдээлэл, байгаль орчинд хор хөнөөлгүй ээлтэй цэвэр цэмцгэр хандлагыг төлөвшүүлэх, Эко бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эко дүүрэг-Эрүүл иргэн” сэдэвт сургалтыг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн, Экологийн цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
Олон улсын хог хаягдлын 3R менежмент, хог хаягдлын хор уршиг, тэдгээрийг ангилан ялгах хэрэгцээ шаардлага, ангилан ялгах зааварчилгаа болон эко бүлгийн үйл ажиллагаа, оролцоо, манлайллын талаарх сургалтыг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн сургагч багш А.Болортуяа, Хог хаягдлын хуулийн талаарх мэдээллийг Экологийн цагдаагийн албаны байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Болорсолонго нар танилцуулсан бөгөөд сургалтад 5, 23, 24, 50 дугаар сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчид хамрагдлаа.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хүүхдүүд хог ангилан хаях мэдлэгт суралцаж, байгаль орчинд хор хөнөөлгүй ээлтэй цэвэр цэмцгэр хандлагыг төлөвшүүлэхийг зорьсноороо онцлог юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%