Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дарга, Улаан Загалмайн хорооны тэргүүн Г.Мөнгөнхуяг Жаргалант суманд ажиллаа.

2024-03-21

2024 оны 03 дугаар сарын 19, 20  нд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан Загалмайн хорооны тэргүүн  Г.Мөнгөнхуяг, аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Г.Чинчулуун, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Должинсорогдог нар хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малчид иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсон Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос  өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах  хөтөлбөрийн хүрээнд сумаас 21 өрхөд 550,000 төгрөгийн бэлэн мөнгөний  болон, эрдэс тэжээлийн багцын тусламжийг гардуулан батламжийг олгох ажлыг зохион байгууллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%