Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-14

Дархан сумын 1-18 дугаар багийн гэрээт ажилтнууд гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, мэдээлэх хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах  үүрэгтэй ба энэ хүрээнд Дархан сумын 1-8 дугаар багийн гэрээт ажилтнууд сургалтад хамрагдлаа. Сургалтаар 

Сургалтаар: 

- “Жендерт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл, гэрээт ажилтан гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх арга замууд, хохирогчийн аюулгүй байдал ба нууцлалыг хадгалах, гэрээт ажилтан өөрийгөө сэтгэл зүйн дарамт стрессээс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал, 

- “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан анхаарах асуудал” сэдвээр Аймгийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энххүслэн

- Хамтарсан багийн талаарх мэдээллийг Дархан сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн нар орлоо. 

Сургалтыг Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран зохион байгуулж байна. 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%