Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДАЖ ТАМГАА ГАРДАН АВЛАА

2024-04-22

 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Өнөөдөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун Аймгийн Сонгуулийн хороонд Тамгийг нь гардууллаа.

 

            Энэ үеэр Аймгийн ИТХ-ын дарга хэлэхдээ: Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд сонгогчдын сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах тухай санал уламжилж ажилд нь амжилт хүслээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%