Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН САМБАР БОЛОН ЗУРАГТ САМБАР БАЙРЛУУЛАХ БАЙРШЛИЙГ ТОГТООВ

2024-04-24

Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаанаар УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар болон зурагт самбар байрлуулах байршлыг тогтоолоо. Тодруулбал:
Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг
➡1-р багт байрлах Тосгоны 6-ий байр
➡7 дугаар багт байрлах Дархан зах
➡16 дугаар багт байрлах Үйлчилгээний төв
➡14 дүгээр багт байрлах Цагаан буудал
➡15 дугаар багт байрлах Сарнай төвд байршуулахаар баталлаа. Харин зурагт самбарыг 10 дугаар багт байрлах ОХУ-ын консулын урд байршуулахаар боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%