Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” СЭДВЭЭР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Х.БАТБИЛЭГ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-24

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн хүрээнд Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Х.Батбилэг нийслэлийн Ерөнхий боловсролын 23, 37, 49, 57, 61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа өрнүүллээ.
Арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Чингэлтэй дүүргийн Иргэлийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нарын хүндэт зочид оролцлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%