Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ХӨГЖЛИЙН БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-04-25

 

Сумын нийгэм эдийн засаг болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлын гарц гаргалгааг хамтын оролцоотойгоор тодорхойлох, малчид тариаланчдыг дэмжих төрийн бодлого болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэслэн 2025-2028 оны аймаг, сумын хөгжлийн бодлогод иргэдийн саналыг тусгах, иргэдээс гарсан саналыг аймаг, сумдын түвшинд шийдвэрлүүлэх зорилгоор “ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ХӨГЖЛИЙН БОДЛОГО” хэлэлцүүлэг өнөөдөр Мөрөн суманд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун  нээн үг хэлж амжилт хүссэн ба “Мөрөн суманд хийгдсэн бүтээн байгуулалтын төсөв санхүү” сэдвээр Аймгийн ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, “Бүсчилсэн хөгжил ба Мөрөн сумын хөгжлийн уялдаа” сэдвээр сумын Засаг дарга Ц.Батцоож, “Малчид, тариаланчдыг дэмжих талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр” сэдвээр Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Малчны зээлийн талаарх мэдээллийг сумын Хаан банкны Эдийн засагч Н.Нансалмаа   нар тус тус танилцуулж мэдээлэл хүргэлээ.

Иргэдээс газар тариалан болон малчдад тулгамдаж буй асуудал, сумын Соёлын төвийн ашиглалт, цэцэрлэгийн гадна талбайн тоглоом, хуучин сургуулийг дотуур байр болгон тохижуулах санхүүжилт гэх мэтчилэн бусад саналуудыг эрэмбэлэн нэгтгэн эргэж мэдээлэх ажээ.

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%