Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ирэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV хуралдаан боллоо.

2024-04-29

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 29 -ны өдрийн “Даваа” гарагт  70 хувийн ирцтэй  хуралдуулж   бүрэн эрхийн  хүрээний дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1.     Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай,

2.     Төлөөлөгчийн үнэмлэх, хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх журам батлах тухай

3.     Ангийн бүс нутаг тогтоох тухай.

4.   Ерөнхий боловсролын сургуулийн хуучин 320-ийн хичээлийн барилгын актлагдсан тайлангийн тухай.

5. Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, 2024-2029 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай.

6. Сумын Соёлын төв байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тов тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%