Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД III” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2024-05-09

Дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эртэч Чингэлтэйчүүд III” аяныг зохион байгуулах ажлын хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 39 дүгээр захирамжаар байгуулсан билээ.
Энэ хүрээнд Ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурал өнөөдөр хуралдаж, аяны бэлтгэл ажил, зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
“Эртэч Чингэлтэйчүүд III” аян 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагаас Хайрхан хөгжлийн төвд цугларснаар эхэлж, Чингэлтэй хайрханг зорих юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%