Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн ээлжит 5 дугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлын хүрээнд хуралдлаа.

2024-05-15

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн ээлжит 5 дугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлын хүрээнд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1.    Шагнах тухай

2.    Дэмжлэг үзүүлэх тухай (Замын цагдаагийн хэлтэст болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тоног төхөөрөмж худалдан авах тухай)

3.    “Нийтийн байр” хяналт шалгалтын ажил зохион байгуулах  тухай

4.    “Ногоон бүс” төслийн сурталчилгааны зардалд дэмжлэг үзүүлэх тухай

5.    Цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох тухай

6.    “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан сонсгол

7.    Дүүргийн цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга хийгдэж дээрх асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%