Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР ДҮНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

2024-05-14

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019-2023 онд амжилттай хэрэгжүүлж, 2023 онд тасалбар болгон дуусгавар болсон ба Төслийн хэрэгжилтийн эцсийн үр дүнд үнэлгээ хийх ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Хэрлэнчулуунтай уулзаж түр хамгаалах байрыг өргөжүүлэн сайжруулах талаар санал солилцож, хэнтий аймагт 2024 оны цас зуданд нэрвэгдсэн малчдын малын хорогдол зэрэг мэдээллийг сонсон ажиллалаа.

Монгол Улс нь Азийн хөгжлийн банкны гишүүн орнууд дундаас хамгийн их буюу 75 төсөлд 120 сая ам.долларын санхүүжилтыг авсан байна. Энэ удаагийн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл нь 4 сая ам.долларын санхүүжүүлэлтээр 5 жилийн хугацаанд 5 түр хамгаалах байрыг засварлах, шинээр барих, хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнесийг дэмжих, мэдээллийн гарын авлагыг шинэчилж бэлтгэх, холбогдох хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх төрөл бүрийн сургалт, суурь судалгаа, нийтлэл материалыг бэлдэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн билээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%