Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой -2024" тэмцээн зохион байгуулагдаж төвийн 6 цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүд оролцож байна.
Тэмцээнийг Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун нээн үг хэлж баг тамирчиддаа амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнийг жил бүр Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг уламжлалтай юм.