Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН НААДАМД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙН БҮРТГЭЛ

2024-07-09

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ховд аймгийн баяр наадамд барилдах 128 бөхийн бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Аймгийн Биеийн тамир, спортын газарт явагдана.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Мөн https://www.devjee.mn/ сайтаар бүртгүүлэх ба тус сайтад оноолт байрших тул мэдээллийг авах боломжтой.

Хүүхдийн барилдаанд барилдах 2008 оны 01 сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гадаад паспорттайгаа ирж бүртгүүлнэ үү.

Утас: 94010127, 99660256, 88038679, 95680903

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%