Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэдийн оролцоо Төлөөлөгчдийн манлайлал өдөрлөгийг зохион байгууллаа.

2024-07-16

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 05  дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Иргэдийн оролцоо төлөөлөгчдийн манлайлал” өдөрлөгийн  хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг тойрогт ажиллуулах, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох, аймаг сумын ИТХ-ын бодлого шийдвэрийг сурталчилах, танилцуулах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор зохион байгуулсан өдөрлөгийн  арга хэмжээг 2024 оны 07  дугаар сарын 03, 04, 05, 07, 14 ний өдрүүдэд  багийн төвүүд дээр үр дүнтэй зохион байгууллаа. 

Өдөрлөгийн  үеэр хурдан морьдын уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан, гар бөмбөг болон урлаг спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулан иргэдийн оролцоог ханган ажиллаа. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%