Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, ур чадварыг нэмэнгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, шүүх шинжилгээний үйл ажиллагаа, түүний үр дүн, ололтыг сурталчлах, нийгэмд гүйцгэтгэх үүрэг, ач холбогдлыг таниул зорилготой Хэнтий аймагт зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний эхэнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ оролцож сургалтанд хамрагдаж байгаа албан хаагчдад амжилт хүслээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, байгууллагын хөгжлийн чиг хандлага сэдвээр – ШШГЕГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэ-Очир, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах нь сэдвээр – ШАУШХ-ийн сэтгэлзүйч, цагдаагийн дэслэгч н.Анхбаяр, Цахим технологийн шинжилгээний ерөнхий ойлголт сэдвээр – ШШГЕГ-ын Инженер техникийн шинжилгээний хэлтсийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэслэгч Э.Дарханбаяр, Бичиг баримтын шинжилгээний ерөнхий ойлголт сэдвээр- ШШГЕГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Солонго, Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тогтоох шинжилгээний ерөнхий ойлголт сэдвээр ШШГЕГ-ын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэр, ДНХ-ийн шинжилгээний ерөнхий ойлголт сэдвээр - ШШГЕГ-ын Байгалийн ухааны шинжилгээний газрын Генетик мэдээллийн сан хариуцсан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр нар мэдээлэл хийж танилцуулж байна.