Боловсролын өөрчлөлт, шинэчлэл, түүний үр дүн болон асуудалд тулгуурласан шийдлийг орон нутгийн хэмжээнд хамтарч хэрэгжүүлэх боломжыг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн хэмжээний боловсролын байгууллагын 190 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид цуглаж зөвлөлдлөө.
Багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудлаа илрүүлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох, Мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажлын үр дүн, засаж сайжруулах санал, шийдвэрлэх арга замаа тодорхойлох, сургуулийн менежментийн хэрэгжүүлсэн үр, туршлагаа түгээх зэргээр туршлага солилцоо.
Зөвлөгөөний эхэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нээн оролцогчдод баяр хүргэж Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хэнтий аймгийн Боловсролын салбарын өнөөгийн байдал ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл мэдээлэл хийв.
Энэ үеэр Мөрөн сумын ЕБС-ийн “Цүнхгүй сурагч” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн сэдвээр - Мөрөн сумын ЕБС-ийн захирал М.Ариунаа,
Жаргалтхаан сумын ЕБС-ийн менежментийн туршлага сэдвээр - Жаргалтхаан сумын ЕБС-ийн Захирал /асан/ Г.Төмөрбаатар
Боловсрол арга зүйн хөгжил, хамтын ажиллагаа сэдвээр - Бэрх ОУ-ын сургуулийн гадаад хэлний багш н.Оюунсарнай нар илтгэл тавьж мэдээлэл хийн туршлага солилцлоо.