Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО

2024-09-10

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах үүрэг бүхий аймаг, сум, хэсгийн хороонд ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчилах, сонгууль зохион байгуулалтын талаар арга зүйн зааварчилгаа өгөх зорилготой “Байгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтны арга зүйн сургалт” өнөөдөр (2024.09.10) Ховд аймагт боллоо.
Сургалтыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Баярсүх нээж үг хэллээ.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Болор-Эрдэнэ болон Ховд аймгийн Сонгуулийн хорооны гишүүд мэдээлэл хийлээ.
Байгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтны арга зүйн сургалтад Ховд аймгийн 17 сумын сонгуулийн хороо, хэсгийн хорооны төлөөлөл 51 хүн оролцлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%