Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ААС “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙГ СУРАГЧДАД ӨГЛӨӨ

2024-09-06

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Энэ хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг залуу хойч үедээ таниулах зорилгоор /2024.09.06/-ний өдөр Ерөнхий боловсролын 18,31 дүгээр сургуулийн ахлах ангийн 85 сурагчдад Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Бадрал, Г.Хишигбаяр нар дээрх сэдвээр мэдээлэл хийлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%