Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2024-09-16

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр хуралдаж, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
- 2.6 хөдөлмөр, нийгмийн халамж, даатгал
- 3.5 хүнс худалдаа үйлчилгээ биелэлтийг харьяалах асуудлын хүрээндхэлэлцэж, санал дүгнэлт боловсруулан ажиллалаа.
Хуралдаанд Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо дарга Т.Идэрцагаан, гишүүн Б.Болортунгалаг, Б.Батхуяг, Д.Уянга, Ч.Мягмарсүрэн, Л.Цэеэрэгзэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Туяа, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гүррагчаа, Нийгмийн даатгалын газрын дарга Н.Ариунаа, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр нар оролцов.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%