Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

📖ХАМТАРСАН БАГИЙН КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА📝📚👩‍🏫

2024-09-24

Дархан сумын ГХУСАЗСЗөвлөл, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран өнөөдөр Дархан сумын 18 хамтарсан багийн нийгмийн ажилтнуудыг хамруулан кейс менежментийн үйлчилгээний сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн Улсын байцаагч А.Мягмаржаргал, Ахлах мэргэжилтэн, ХЭУБ Б.Гүндэгмаа нар удирдан явуулж байна.
Сургалтаар:
📚Байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ,
📚Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх
📚Гэр бүлийн орчинд үзүүлэх үйлчилгээ 4.2.1 заалтын Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, кейс менежментийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, НАМС-ийг тасралтгүй явуулах зэрэг агуулгаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%