Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгох 9 дэх удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр бүртгэгдсэн 78 нэр дэвшигч үнэмэлэхээ гардан авлаа. Аймгийн Сонгуулийн хороо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд сонгуулийн ажилд нь амжилт хүсч, хууль журмын хүрээнд цэвэр шударга өрсөлдөхийг уриалав.
Энэ удаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 мандатын төлөө МАН 35, АН 35, ХҮН 6 төлөөлөл нийт 76 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 18 нь эмэгтэй нэр дэвшигчид байна.