Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун АИТХ-ын даргаар сонгогдсон Б.Цогт-Орших-д хуулийн дагуу ажлаа шилжүүлэн хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Цогт-Орших : “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэмээх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай алба, аймаг орон нутгийнхаа бодлогыг тодорхойлох байдлыг зангидаж явдаг чухал хариуцлагатай эрхэм үүргийг эмэгтэй хүний хатан ухаанаар нэр төртэй биелүүлэн ажиллаж, ИТХ-ыг чадварлагаар удирдан манлайлан ажилласанд талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлэн ажил хэргийг тань цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.