Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу орон нутагт байгуулагдан, үүpэг хүлээн ажиллаж буй хамтарсан багуудын үйл ажиллагааг сайжруулах, тогтмолжуулах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хамт олныг бүрдүүлэх, туршлага солилцуулах зорилго бүхий уулзалт, сургалт Хэнтий аймагт 4 бүс болон зохион байгуулагдаж байна.
Энэхүү үйл ажиллагааг Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс дэмжлэг үзүүлэн Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
Баруун бүс буюу Мөрөн суманд Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Хэрлэн сумын 3,4-р багийн хамтарсан багууд хамрагдан уулзалтыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цогт-Орших нээн сургалтад нь амжилт хүслээ.
Тус уулзалт сургалтыг зохион байгуулснаар Хамтарсан багийн хариу үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийн ур чадварыг нэмэгдүүлэх, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслаж, арга зүйгээр хангах, сумдын хамтарсан багийн гишүүдийг танилцуулан хамтран ажиллах, сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх давуу талтай юм.