Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2024-11-18

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр /2024.11.18/ зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр “Авлигын эсрэг хууль, ХАСХОМ гаргах тухай” /Ажлын албаны дарга Б.Болдбаатар/, Тагнуулын газрын мэдээлэл /Хэлтсийн дарга хурандаа Р.Оюунболд/, Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах, ажлын хэсэг байгуулах тухай, ЗДТГ-ын Санхүүгийн албаны танилцуулга мэдээлэл /Санхүүгийн алба/, Хурлын хуралдаан явуулах цахим системийн танилцуулгын /ЗДТГ-ын программист Энхномин/ талаар мэдэээлэл хийв.
Төлөөлөгчид дээрхи хэлэлцэж буй асуудал, мэдээлэлтэй холбоотой асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%