Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын зөвлөл хуралдлаа

2024-11-21

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2-р хуралдааныг 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөөлөгчдийн 71.4%-ийн ирцтэйгээр хуралдаж, доорх асуудлуудаар мэдээллийг сонсож, санал дүгнэлт гаргав.
/Төлөөлөгч Г.Байгаль УБ хотод ажилтай яваа, төлөөлөгч Б.Төрмөнх гамшгийн бэлэн байдлын үзлэгтэй байгаа учраас чөлөө авсан/
Хэлэлцсэн асуудал:
1. Хуралдааны тов зарлах тухай
2. Татварын орлогын гүйцэтгэл
3. Байгаль нөхөн сэргээх сангийн зардлаар хийж хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэл
4. Газар зохион байгуулалтын талаар
5. ЗДТГ-ын өмчийн өнөөгийн байдал, түүний хадгалалт хамгаалалтын талаар
6. Бусад
✅ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай
3. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
4. 2024 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл сонсох тухай
5. Хэсгийн төлөөлөгчийн 2024 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай
6. Зөвлөлүүдийг шинэчлэн байгуулах тухай
7. Бусад гэсэн асуудлууд
✅Төлөвлөгдсөн татварын орлогыг ондоо багтаан бүрэн төвлөрүүлж ажиллах, дараа оны төлөвлөлтийг судалгаатай, бодитой төлөвлөж хуралд оруулж ирэх
✅ИТХ-аас байгаль нөхөн сэргээх сангийн зардлаар хийж хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан хяналт тавьж ажиллан, үр дүнг тооцох
✅Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 12 сардаа багтаан хуралд оруулж батлуулах, сумын төвийн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг хийлэх талаар нарийвчлан судалж, төсөв хөрөнгийг шийдэх гарц шийдлийг гаргах
✅Сумын өмчид байгаа техникт техникийн комисс байгуулан ажиллуулж асуудлыг шийдэх зэрэг үүрэг чиглэлийг Засаг даргад хүргүүлэв.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%