АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 09.00 цагт эхэлж оролцвол зохих 35 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч оролцож 85,7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм батлах тухай
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулах, ажиллах журам батлах тухай
4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
5. Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай
6. Олон нийтийн цагдаагийн тоо тогтоох тухай
7. 2025 онд аймгийн хэмжээнд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
8. Үндсэн хөрөнгө худалдах, актлах, шилжүүлэх тухай
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА