Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

2024-12-06

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Дашзэвгийн Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдах Шатар сонирхогчдын 2024 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Биеийн тамир, спортын хороо, аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнийг нээж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших үг хэлж, шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр үе үеийн Аймаг, сумдын ИТХ хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэ уламжлалыг үргэлжлүүлж оюун ухааны спорт болох шатрыг орон нутагт хөгжүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү тэмцээн нь 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, шатрын спортыг орон нутагт таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сум бүрд зохиогдсон анхан шатны тэмцээнээс шалгарч, эрх авсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй гэсэн нийт 54 тамирчид хагас шигшээд оролцож байна.
Мөн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн тамирчид УИХ-ын даргын гарын үсэгтэй батламж олгох бөгөөд Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчид аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%