Хэнтий аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй “Архидалтгүй Хэтийн Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-тай хамтран хорт зуршлаас татгалзсан иргэдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Эдгэрлийн баяр хөөр” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээг нээж Хэнтий Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь оролцож, өөрийгөө ялан дийлж, эрүүл амьдралыг эрхэм болгож буй иргэддээ баяр хүргэж, урмын үг хэллээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлж ард иргэдийг соён гэгээрүүлж байгаа “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-д талархал илэрхийлж, цаашид хамтран дэмжин ажиллана гэдгээ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших илэрхийллээ
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ