Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-12-09

Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига албан тушаал, ашиг сонирхолын зөрчил, авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Төлөөлөгчдөд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-аас сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтыг нээж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших хэлэхдээ “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны бодлогын баримт бичиг, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ чиглэлээр сумдад чиглэл зөвлөмж өгч тодорхой давтамжтайгаар сургалт зохион байгуулж ажиллана" гэдгээ илэрхийллээ.
Сургалтад аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, аймаг, 18 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, 289 Төлөөлөгч, аймгийн Засаг даргын дэргэдэх 23 газар, агентлаг байгууллагын дарга, ажилтнууд, сумдын Засаг дарга, түүний тамгын газрын албан хаагчид зэрэг нийт 600 гаруй албан хаагч танхимаар, 300 гаруй албан хаагчид цахимаар оролцож байна.
Энэхүү сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%