Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн Малчдын бүлгийн гишүүдийн зөвлөгөөн болло

2024-12-09

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд аймгийн “Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнийг Цагдаагийн газартай хамтран өнөөдөр (2024.12.09) зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Зуноровын Эрхбаяр оролцон, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрээр “Аймаг орон нутгийн зүгээс эдийн засгийн чухал салбар болох мал аж ахуйн салбарт гардаг асуудлууд тэр дундаа малын хулгайг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр малчдын бүлгийн оролцоотой хамтран ажиллаж, илрүүлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа. Цаашид малчдаа дэмжих талаар орон нутгаас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэдгийг онцоллоо.
“Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнд Ховд аймгийн 16 сумын 60 орчим хүн оролцов.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Цоодол нар Малчдын бүлгийн гишүүдэд үнэмлэх гардууллаа.
Ингэснээр Малчдын бүлгийн гишүүд малын хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%