“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн талаар хэрэглэгч нарт зориулсан сургалт хөтөлбөрийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурор, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ай Ти Зоне компани хамтран төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон бөгөөд анхны хэрэглэгч нарын сургалт Хэнтий аймгаас эхэллээ.
Сургалтын нээлтэд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших оролцож, амжилт хүслээ.
Энэхүү төсөл, сургалтаар зөрчил шалгадаг эрх бүхий 65 байгууллагын 13000 орчим алба хаагч энэ системийг үйл ажиллагаандаа ашиглаж, хэрэглээнд нэвтрүүлэн ажиллах юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ