Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2024 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ “ГЭРЭЛТ ШОНХОР" ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2024-12-17

Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны "Гэрэлт Шонхор" Залуучуудын шинэ жилийн баяр 2024 оны шилдэг Залуу шалгаруулах ёслол 12 дахь жилдээ амжилттай боллоо.
Залуучуудын манлайлал, түүчээлэгч нар оролцсон 2024 оны шилдэг “Гэрэлт шонхор” наадам шилдэг залуучуудаа шалгаруулсан бол залуучуудад урам өгч, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Хэнтий аймгийн Залуучуудын холбооны дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Д.Эрдэнэбаатар нар шагналыг гардуулж, амжилт хүслээ.
Шилдэг залуу “Гэрэлт шонхор”-оор
Данзанпүрэвийн Батхүү /Боловсрол/,
Баатарцогтын Үүлэнтайсуухүү /Спорт/,
Гантулгын Уянга-Үжин /Нийгэм, олон нийт/
Нямдоржийн Болор-Эрдэнэ /Хөдөө аж ахуй, байгаль орчин/
Энхтүвшингийн Базаргүр /Эрүүл мэнд/,
Адъяасүрэнгийн Соёл-Эрдэнэ /Төрийн үйлчилгээ/,
Болдын Мөнхжавхлан /Соёл/,
Ганхайчийн Ариунжаргал /Хувийн хэвшил/нар шалгарсан бол
Оюунбаатарын Охинхүү 2024 оны онцлох шилдэг “Гэрэлт шонхор” залуугаар шалгарсан юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%