Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-12-19

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 11:00 цагт эхэлж оролцвол зохих 35 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож 77.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.
☑☑☑Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг батлах тухай
2. Хурлын хороодын дарга нарыг томилох тухай
3. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, ажиллах журам батлах тухай
4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
5. Аймгийн 2025 оны Төсөв батлах тухай
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%