Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 11:00 цагт эхэлж оролцвол зохих 35 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч оролцож 91.4 хувийн ирцтэйгээр дараах 5 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаар гарсан шийдвэрүүд
1. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг батлах тухай
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн дарга Б.Цогт-Орших аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 байхаар баталлаа.
2. Хурлын хороодын дарга нарыг томилох тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны ажлын төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 онд баримтлах бодлого, чиглэлтэй уялдуулан батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Хороодын дарга нарт даалгалаа.
3. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, ажиллах журам батлах тухай
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ, АЖИЛЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 11:00 цагт эхэлж оролцвол зохих 35 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч оролцож 91.4 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.
Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 23 байхаар баталлаа.
4. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА
5. Аймгийн 2025 оны Төсөв батлах тухай
Хэнтий аймгийн 2025 оны төсвийг 107 тэрбум төгрөг байхаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.