Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД ХУРАЛДЛАА.

2024-12-18

Аймгийн ИТХ-ын Хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд (2024.12.18) аймгийн ИТХ-ын Хөдөөгийн сэргэлт, хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн хороо танхим болон цахим хэлбэрээр хуралдаж Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай, 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай, (2024.12.18) аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, цахим бодлогын хороо цахим хэлбэрээр хуралдаж Аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай, (2024.12.18) аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо танхим болон цахим хэлбэрээр хуралдаж Аймгийн 2025 оны төсвийн төсөл, Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг шинэчлэн батлах тухай, Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг тогтоох тухай, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%