Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хэнтий аймгийн Засаг дарга/2000-2004, 2008-2012/-аар 2 удаа томилогдон амжилттай ажилласан Чойжингийн ЭРДЭНЭБААТАР "МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цол тэмдгээр, Батноров сумын Улсын Тэргүүний Соёлын төвийн эрхлэгч асан Ичинхоролын БУЯНХИШИГ "МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН" цол тэмдгээр шагнагдлаа.
Төрийн дээд цол, хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүлд нь Хан Хэнтий нутгийн иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ