Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад төлөөлөгчдийн 90%-ийн ирцтэйгээр хуралдлаа

2025-01-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад төлөөлөгчдийн 90%-ийн ирцтэйгээр эхлүүлэн 23 цаг 30 минутад доорх 9 асуудлыг нээлттэйгээр амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцсэн асуудал
1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2. “Батширээт сум тохижилт” ОНӨУҮГ-ыг байгуулах тухай
3. 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл сонсох тухай
4. 2024 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл сонсох тухай
5. 2025 оны төсөв батлах тухай
6. 2025 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын хуваарилалтыг батлах тухай
7. 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
8. 2025 оны модны хуваарь батлах тухай
9. “Нээлттэй Батширээт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сонсох тухай
🇲🇳🇲🇳🇲🇳 Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хороодоос гарсан саналуудыг тусган баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөг 2025 оны 1 сард багтаан иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулахыг Засаг даргад үүрэг болгосон.
🇲🇳🇲🇳🇲🇳 “Батширээт сум тохижилт” ОНӨУҮГ-ыг байгуулахыг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжин, дүрмийг яаралтай боловсруулж, 2025 оны 1 дүгээр улиралд багтаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан, ажлыг эхлүүлэхийг сумын Засаг даргад даалгав.
🇲🇳🇲🇳🇲🇳 Сумын 2025 оны төсөв 4 тэр бум 807 сая төгрөгөөр батлагдаж:
- ОНХСанд 598,200,0 төгрөг төлөвлөгдөн, 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр
- Байгаль хамгаалал, нөхөн сэргээх санд 652,988,1 төгрөг төлөвлөгдөн, ан амьтан хамгаалах, нөхөн сэргээхэд 5 ажил, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд 22, газар нөхөн сэргээхэд 2 нийт 29 ажлыг хэрэгжүүлэхээр тус тус батлав.
🇲🇳🇲🇳🇲🇳 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Байгаль хамгаалал, нөхөн сэргээх сангийн зардлаар хийгдэж буй ажил дээр 9 газар, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 4 газар тус тус батлагдсан.
🇲🇳🇲🇳🇲🇳 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг ААН, багт хэрэглээ 1330 м3, түлээ 3700 м3, нөхөрлөлд хэрэглээ 1900 м3, түлээ 4050 м3 хуваарилав.
Хурлаар оруулж буй асуудал маш хангалтгүй, төлөөлөгчдөд өгч байгаа мэдээлэл тодорхой бус, ойлгомжгүй, байгууллагууд, мэргэжилтнүүд хоорондоо уялдаа холбоогүй байгаа нь хуралдааныг сунжруулах гол шалтгаан болж байна гэж дүгнэн, цаашид хуралдаанд оруулж ирж байгаа асуудлыг товч, тодорхой, ойлгомжтой хэлбэрээр сайтар бэлтгэн, хуралдааны дэгд заасны дагуу төлөөлөгчдөд 2-3 хоногийн өмнө материалыг өгч мэдээллээр бүрэн хангаж ажиллаж байхыг Засаг даргад анхааруулсан.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%