Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА З.ЭРХБАЯР ДӨРГӨН СУМАНД АЖИЛЛАЛАА

2024-01-30

🔹Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Зуноровын Эрхбаяр Дөргөн суманд ажиллах үеэрээ тус сумын удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзаж, санал солилцов.
✅Дөргөн сум нь 4 багтай, 2847 хүн амтай бөгөөд нийт 193507 мал тоолуулсан байна.
📖Уулзалтаар спорт заал, сумын төвийн нэгдсэн бохирын систем, бага сургуулийн их засвар, иргэдэд үйлчлэх төвийн барилга, сумын 70 жилийн ойг угтаж наадмын талбайг шинэчлэх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг Дөргөн сумын удирдлагууд танилцуулав.
📌Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дөргөн суманд 2025 онд:
✅Шувуухай цэцэрлэгийн хуучин барилгын их засвар /350 сая төгрөг/
✅Сумын төвийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл /230 сая төгрөг/
Улсын төсвөөр:
Мянгад сумаас Дөргөн сумыг холбох хатуу хучилттай авто замын ажилд /19.1 тэрбум төгрөг/-ийг төсөвт тусгагдсан гэдгийг онцоллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%