Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Статистикийн хэлтсээс 2024 оны мал тооллогын урьдчилсан дүн мэдээг танилцууллаа.

2025-01-02

🔹Ховд аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.5 сая толгой мал тоолуулжээ.
🔹Энэ нь өмнөх оноос малын тоо 294.6 мянган толгой буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
МАЛЫН ТООГ ТӨРЛӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ👇
🐎Адуу 157.3 мянга болж, 9.9 хувь
🐂Үхэр 219.0 мянга болж, 11.6 хувь
🐫Тэмээ 35.0 мянга болж, 14.0 хувь
🐑Хонь 1.3 сая болж, 10.0 хувь
🐐Ямаа 1.8 сая болж, 8.3 хувиар тус тус өссөн байна.
НИЙТ МАЛ СҮРЭГТ👇
🐑Хонь 36.1 хувь
🐐Ямаа 52.1 хувь
🐂Үхэр 6.3 хувь
🐎Адуу 4.5 хувь
🐫Тэмээ 1.0 хувийг тус тус эзэлж байгаа юм.
МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР👇
📍 Булган сум 321.5 мянга
📍 Чандмань сум 310.3 мянга
📍 Манхан сум 271.4 мянга
📍 Мянгад сум 251.4 мянга
📍 Буянт сум 248.6 мянган толгой мал тоолуулсан үзүүлэлтээр аймагтаа тэргүүлж байна

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%