Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлж, эмзэг байдлыг бууруулах” төслийн баг Ховд аймагт ажиллаж байна.

2025-01-07

✅Төслийн багийн бүрэлдэхүүн болох НҮБ-ын ХХААБ-ын Техникийн зөвлөх Др. С. Жигжидпүрэв, Сургалт хариуцсан мэргэжилтэн Б. Энхтуяа, Санхүү, үйл ажиллагааны ажилтан, Мэдээлэл харилцааны туслах ажилтан Ц. Батжаргал, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б. Гантулга нарыг Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хүлээн авч уулзлаа.
📍Төслийн хүрээнд Ховд аймгийн Дарви сумын малчид, малчдын хоршоо хамтдаа зорилтот зах зээлд чиглэсэн үржлийн төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу малынхаа ашиг шим, бүтээмжийг нь нэмэгдүүлэн амьжиргаагаа сайжруулах “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх юм.
🔹Түүнчлэн Ховд аймаг дахь Хөгжил Политехникийн коллежийн сургалтын хөтөлбөрт НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран боловсруулсан чадамжийн 9 нэгж бүхий “Залуу малчин” сургалтын хөтөлбөрийг оруулж, коллежийн дэргэд малын 5 төрлийн тэжээлийн цех барихаар ажиллаж байгааг төслийн багийнхан танилцууллаа.
Энэ төслийн гол зорилго, хүрэх үр дүн нь уур амьсгалд ухаалаг, хариуцлагатай, гамшигт тэсвэртэй мал аж ахуй эрхлэх бодлого эрхзүй, байгууллагын чадавхыг НҮБ-ын ХХААБ-ын дэлхийд танигдсан арга хэрэгслүүдээр сайжруулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%