Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.01.07/ Ховд аймагт ажиллаж байна.

2025-01-07

🔹 Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
🔹 Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр орон нутгийн эрүүл мэнд салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Сүхнаран холбогдох мэдээлэл танилцуулж, шийдвэрлүүлэх шаардлагатай санал хүсэлтээ уламжиллаа.
🔹 Санал хүсэлтийг хүлээн авч асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа Эрүүл мэндийн сайд энэ үеэр илэрхийлэв.
Эхний ээлжид энэ оны 2-р улиралд багтаан БОЭТ-д MRI аппарат суурилуулахаар боллоо✅ ✅ ✅
📍 Тус аппаратын үндсэн үнэ дөрвөн тэрбум төгрөг. Үүний хоёр тэрбум төгрөгийг аймгийн төсвөөс, бусад зардлыг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэнэ.
📍 Алслагдсан баруун бүс нутагт MRI оношилгоо нэвтэрснээр цаашид тархи, нуруу нугасны мэс засал, үе холбоос, зөөлөн эдийн гэмтэл бэртлийн шалтгаант мэс засал хөгжих ба Улаанбаатар хот руу явах иргэдийн оношилгоо, эмчилгээний зардал буурах давуу талтай.
🔹Мөн Манхан сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай авто машин гардуулан өгч, алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний түргэн шуурхай байдлын хүртээмжийг нэмэгдүүллээ✅ ✅ ✅
🔹 Ажлын хэсэг үргэлжлүүлэн аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцах, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсож ажиллана.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%