Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Монгол бичгийн цахим бичвэрийн хэрэглээ” сургалт зохион байгууллаа

2025-01-15

Монгол хэлний тухай хуульд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө гэж заасан.
Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүд болон ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтнууд "Монгол бичгийн цахим бичвэрийн хэрэглээ"-ний 2 өдрийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш, доктор, дэд проф. Г.Нямдаваа, ЕБ-ын 1-р сургуулийн багш Г.Ариун-Эрдэнэ нар орж, Монгол бичгийн цахим бичвэрийн хэрэглээнд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, арга зүй өгөв.
Тус сургалтаар монгол бичгийн гарыг хэрхэн суулгах, хэрэглэх, албан бичгийг стандартын дагуу төлөвлөх, хэвлэх, хөрвүүлгийн цахим сайтыг оновчтой ашиглах, арга зүй, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Ингэснээр ямар ч бичгийг стандартын дагуу зөв төлөвлөх боломжтой болж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%