Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр (2025.01.20) аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллалаа.

2025-01-20

Ажлын хэсэг:
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
Хүнс, хөдөө аж ахуйн газар,
Эрүүл мэндийн газар
Онцгой байдлын газар,
Цагдаагийн газар,
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтав.
Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Үүний дараагаар сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулав.
Энэ үеэр аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр танилцууллаа.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт:
Баялаг бүтээгчдийг дэмжих замаар орон нутагт ажлын байр бий болгох,
Алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж иргэдийн эрүүл мэндэд анхаарч ажиллах,
Хүний хөгжил, боловсролын салбарыг хөгжүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарч ажиллахыг гол зорилгоо болгосон.
Тиймээс үйл ажиллагааны хөтөлбөрөө “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хэмээн нэрлэж нийт таван бүлэг 28 чиглэл, 300 гаруй зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг онцоллоо.
Мөн Буянт суманд 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгөв.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр энэ үеэр
Эрүүл мэндийн төвийн холболтын зураг төсөв хийлгэх;
Тарвасны талаарх мэдээлэл, сурталчилгаа хийлгэх;
Буянт сумын 100 жилийн ойд зориулан 500 сая төгрөгийг тус тус аймгаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%