Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН ТЭМЭЭНИЙ УРАЛДААН ДӨРГӨН СУМАНД БОЛЛОО

2025-01-23

🐫Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Тэмээчдийн холбоо, Буйлган шар тэмээчдийн холбоо, Тэмээ нутгийн чимэг ТББ хамтран энэ удаагийн "Ховд аймгийн зүүн бүсийн Тэмээний уралдаан"-ыг зохион байгууллаа.
🐫Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцож мэндчилгээ дэвшүүлэн, тэмээний уралдаанд оролцогчдод гарын бэлэг гардуулав.
Зүүн бүсийн тэмээний уралдаан нь:
🐫Атан тэмээний уралдаан
🐫Тайлаг тэмээний уралдаан
🐫Эмнэг булгиулах тэмцээн гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 12 сумын 100-аад тэмээ уралдсан байна.
🐫Дөргөн сум 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 8278 толгой тэмээ тоолуулж сүүлийн жилүүдэд Ховд аймагтаа тэргүүлсээр байна.
🐫Тэмээ нь цөл, цөлөрхөг бүсийн байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд сайтар зохицсон, ноос, мах, сүү нь өвөрмөц чанартай, ачилга, уналага зэрэгт хэргэлэхийн зэрэгцээ ган, зуд болоод өл даах чадвар сайтай мал юм. Тиймээс тэмээг ачилга, уналганд хэрэглэх, өсгөх талаар Дөргөн сумын уирдлагууд анхаарч ажиллаж байгаагаа онцолж байлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%