Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр нь жил бүрийн 3-р сарын 15-нд тохиодог.

2025-03-14

🌏Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр нь жил бүрийн 3-р сарын 15-нд тохиодог.
✅Энэ өдрийг анх 1983 онд Олон Улсын Хэрэглэгчийн Холбоо (Consumers International) санаачилсан бөгөөд энэ өдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд мэдээлэл түгээж, сурталчилгаа хийж, хэрэглэгчдийг эрхийнх нь талаарх мэдээллээр хангах зорилготой юм.
🔹Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн Л.Жамьяндорж тэргүүтэй удирдлагууд Үйлдвэр үйлчилгээний салбарт манлайлан ажиллаж байгаа С.Сонинбилэг, Т.Отгонхишиг, Ц.Алтнаа нарыг шагнаж урамшууллаа.
🔹ИТХ-ын Нарийн бичгийн дарга Л.Жамьяндорж: Хэрэглэгчийн эрх ашиг гэдэг нь Хүний эрх, эрх чөлөө, амьдралын чанарыг хамгаалах асуудал юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь зөвхөн эдийн засаг, хууль эрх зүйн асуудал биш, хүн бүрийн амьдралд нөлөөлж буй олон чухал зүйлсийг шийдвэрлэх явдал юм хэмээн энэ үеэр онцоллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%