Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН ЭРХМҮҮДДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ

2025-02-28

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
🔹Алтан гадас одонгоор
А.Орломсүрэн, Ц.Цогбадрах,Т.Баярбат, М.Баатар
🔹Онц тээвэрчин цолоор М.Доржпалам нар шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Л.Жамъяндорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%