Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндэсний брэнд ₮ картыг Хонконгийн төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ

2025-04-01

Үндэсний брэнд ₮ картыг Хонконгийн төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ

2025-03-31 17:08 |  Мэдээ
 

Монголбанк нь 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг гаргаж, банкнуудтай хамтран 2012 онд ₮ картыг амжилттай нэвтрүүлсэн билээ. Монголбанк Мастеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд ₮ картыг нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) зэрэг олон үйлчилгээний суурь тавигдсан юм. Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээг пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоо хийж байна. Эдгээр алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр үндэсний брэнд ₮ картыг олон улсад нэртэй Apple Pay үйлчилгээнд холбон ухаалаг гар утсанд суурилсан төлбөр тооцоо хийх  боломжийг 2024 онд бүрдүүлсэн юм. 

Үндэсний брэнд ₮ картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад, бусад улсын төлбөрийн картын сүлжээнд ашиглагдах гарцыг бий болгох зорилгын хүрээнд Монголбанк болон Хонконгийн EFT Solutions компани 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах санамж бичгийг зурж баталгаажуулан, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Ингэснээр 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хонгконгд Үндэсний брэнд ₮ картыг төлбөр тооцоонд ашиглах боломж нээгдлээ. Одоогоор ₮ картын лого байршсан худалдаа, үйлчилгээний цэгт ашиглах боломжтой байгаа бол цаашид түргэн үйлчилгээний дэлгүүр, метро, такси зэрэгт ₮ картыг ашиглах боломжтой болно. Энэхүү ажиллагаанд Монголын финтек салбарын төлөөлөл “Бонум” ХХК чухал үүрэг гүйцэтгэсэн юм. “Бонум” ХХК нь Мастеркартын үндсэн гишүүн, үйлчилгээ үзүүлэгч хамтрагч болсон Төв Азийн анхны финтек компани юм. 

Өнгөрсөн онд ₮ картыг Apple Pay сүлжээнд холбосноор карт эзэмшигчид ухаалаг гар утас ашиглан олон улсад ₮ картын гүйлгээ хийж, төлбөр төлж эхэлсэн бол өнөөдөр ₮ картыг Хонконгийн картын сүлжээнд шууд ашиглах боломж нээгдэж Монгол Улсын төлбөрийн хэрэгслийг олон улсын зах зээлд ашиглах бололцоо дахин нэмэгдлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%